Оросын эрдэмтэд Саран дээр удахгүй байгуулах станцад суух болно. Энэ зорилгоор «Луна-Ресурс», «Луна-Глоб» хоёр буулгах аппаратыг 2020 оноос наана тийшээ явуулна гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдээлэв. Хүмүүс бараг 20 жилийн дараа дэлхийн дагуулд очиж амрах боломжтой болно гэж шинжээчид үзэж байна.

  Саран дээр ажиллах станцыг бүтээх техникийн боломж 30 жилийн дотор бий болох байх. Эхлээд эрдэмтэд Сар луу явж, түүний физик, биологи,геологийн шинж чанарыг судлана.Аж амьдралд шаардлагатай түүний дотор аялал жуулчлалын дэд бүтцийг дэлхийн дагуул дээр аажмаар байгуулах юм. Эхлээд хүн төрөлхтөн Сар эзэмших өргөн цар хүрээтэй төлөвлөгөөгүй байсан. Гэвч Саранд ус байгаа шинж чанар илрэснээс хойш эрдэмтдийн хандлага өөрчлөгдэв.

Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Игорь Митрофанов  хэлэхдээ: «Бид дээрх баазыг байгуулахынхаа өмнө сансрын буурьтай хэд хэдэн төслийг хэрэгжүүлж, технологийг эрчимтэй хөгжүүлэх ёстой. «Луна-Ресурс», «Луна-Глоб» хоёр буулгах аппаратыг тийшээ явауулах нь мөн замаар хийх анхны алхам болно. Түүнээс гадна Сар эзэмших үйл ажиллагааг урагш ахиулах олон туршилт хийнэ. Сарны туйлын нөхцөл  урьд зөвлөлтийн ба америкийн шинжлэлийн ангиудыг явуулсан экваторынхээс нэлээд өөр байна. Сарны туйлд ус илрүүлэв. Энэ чухал баримт шинэ шинэ боломжийг бидэнд нээж өгч байна» гэлээ.

 Хүмүүс Сарны гадраг дээр оршин сууж мэднэ. Хүнд үхлийн аюултай сансрын цацраг тэнд алга. Мөн түүнчлэн татах хүч нь дэлхийнхтэй бараг адилхан байна. Гэвч скафандр заавал өмсөж гарна. Сарны баазыг стратегийн зорилгоор хэрэглэнэ гэж «Энерги» пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгчийн зөвлөх Александр Александров хэлээд «Саран дээр бааз байгуулах нь дэлхийнхний стратегийн зорилт мөн. Бид Антарктидыг эхлээд бааз байгуулж эзэмшиж судласан. Гарагуудыг ч эхлээд түр очиж судлана. Дараа нь дэд бүтцийг байгуулна. Энэ нь дэлхийн оршин суугчдад ашигтай үйл хэрэг»  гэв.

Саран дээрх бааз Ангараг  ба өөр гариг руу нислэг хийх сансрын шинэ шинэ системийг боловсрулж турших боломж олгоно. Түүнчлэн одон орон судлаачид Нар ба оддыг илүү сайн судлах юм. Хожим хүн төрөлхтөн  аж үйлдвэрийн аргаар дэлхийн дагуулыг эзэмшинэ. Тэнд ашигт малтмал олборлож, янз бүрийн үйлдвэр хамгийн гол нь сансрын аппаратыг алс хол явуулах сансрын хөлгийн буудлыг барина гэж Игорь Митрофанов мэдээлээд «Сарны сансрын буудлаас сансрын аппаратуудыг жишээ нь Ангариг гараг руу явуулах нь илүү ашигтай болж магадгүй. Эдгээр аппаратыг дэлхий орчмын тойрог замд угсрах буюу дэлхийн татах хүчнийг давах нь эдгээр аппаратыг Сарны гадрагаас явуулахаас илүү хүнд бэрх болно» гэлээ.

 Одоохондоо эрдэмтэд дэлхийн дагуулыг эзэмших хөтөлбөрийг  боловсруулж, үйлдвэрлэл эрхлэгчид  Сарны гадрагын нэг хэсгийг дөнгөж 7,5 мянган доллароор  худалдаж багагүй хөрөнгө олж  байна.