Москвад болж байгаа ”Орос улс болон дэлхий ертөнц  2012-2020” чуулганы ажилд   улс төрчид, түшмэлүүд болон хамтын нийгэмлэгүүдийн түшмэлүүд ойрын арван жилийн Оросын хөгжлийн загварыг хэлэлцэж байна. Арга хэмжээг зохион байгуулагчдын   нэг эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн Сергей Дробышевский Орос улс дэлхийн хөгжлийн ирээдүйн  тухай болон түүний өмнө тулгамдсан асуудлуудын  талаар “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгсөн юм.

 Асуулт: Дэлхийн эдийн засгийн бодлогод өнөөдөр Орос улс ямар байр суурийг эзлэж банйа гэж та үзэж байна вэ?

С.Дробышевский: «Миний бодож байгаагаар, одоогийн байдлаар Орос улс  БРИКС-ийн бүлэглэлд хаъяалагдаж байгаа.  Энэ бүлэг бол  ирээдүйтэй, хүчирхэг, хангалттай үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд э ойрын жилүүдэд дэлхийн тавцан дээр  эдийн засгийн байдлаа  хөгжүүлэх бүрэн боломжтой. Эдгээр эдийн засгууд нь өөрийн цар хүрээ, түүхий эдийн нөөц болон хөгжлийн өсөлтөөрөө сонирхол таатж байгаа юм.Тэд эдийн засгийн хурдацыг хөгжилтэй орнуудаас  илүү барьж чадна . Байгалийн  их нөөцийг ашиглахын зэрэгцээ олон улсын худалдаанд оролцож байна. Эдгээр улсуудын эдийн засаг өсөлтийн сайн үндэсийг хангаж чадна».

Асуулт:2020 он хүртэл ямар зорилтыг  Орос улс тавибал зохилтой вэ?

С.Дробышевский: «Бидэнд Хятад улсын хөгжлийн хурдацад хүрнэ гэж   зорилт тавихын хэрэггүй санагддаг.  Яагаад гэвэл манай хоёр эдийн засаг дэндүү өөр. Ойрын 7-8 жилүүдэд Орос улс  юу хийх тухай ярихад бид эдийн засгийн өсөлтийг дэлхийн түвшины  дундажаас доошгүй  нэг жилд 4-4,5 % өсгөнө  гэж ярьдаг. Ийм хурдац нь хүн амын амьдралын түвшинг нэмэгдүүлэх  болон Оросын байдлыг дэлхий дахинд өөрчлөхөд хүргэнэ. Европын  болон АНУ, Японы  байнгын толгой өвтгөх асуудал бол эдгээр орнуудад нийгмийн өмнө хүлээсэн үүргүүдээ удаан хугацаагаар саатуулдаг, төсвийн хомсдол өндөр байдагт оршдог юм. Үүнээс аймшигтай их  төрийн зээлд унадаг. Миний бодоход  оросын засгийн газар ийм байдлыг гаргахгүйн  тулд бүхий л бололцоогоо дайчлах ёстой юм».

Асуулт:Орос улс ДХБ-д элссэнээр экспортын шинэ ирээдүй гарч болох уу?

С.Дробышевский: «Орос улс экспортын нэмэлт боломжтой  болно гэдэг асуудлыг  би ДХБ –ад элссэнтэй холбож үзмээргүй байна.  ДХБ бол дэлхийн эдийн засгуудын клуб, тиймээс Оросын цорын ганц арга бол дэлхийн экспортонд  дэлхийд өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх явдал юм. ДХБ  нь уламжлалт бараа бүтээгдэхүүнийг экспортлоход саад тотгорыг арилгахад туслаж чадах юм».