0Аялал жуулчлалын бүсийг Арктикийн оросын хэсэгт байгуулна. Энэ бүс Шинэ Газар олтригийн хойд хэсэг, Франц-Иосифын арлууд  дахь «Оросын Арктик»  байгалийн нөөцийн газарт байгуулагдана гэж дархан цаазтай газрын захиргаанаас мэдээлэв. Нисдэг тэрэг нисч буух зурвас болон аялал жуулчлалын хөлөг онгоцны зогсоол энэ зун барьж эхлэнэ. Урьд нь  ашиглаж байсан өртөө болон  хаягдсан цэргийн баазуудыг аялал жуулчлалын төв болгож хувиргана. Харин онгон байгалийн дэвсгэр нутагт дан эрдэм шинжилгээний ажил хийх юм. «Оросын Арктик» бол Евразийн хойд туйлын дархан цаазтай газар юм. Хойд тал бөмбөрцөгийн  шувууны томоохон суурьшсан газар, далайн морины хэвтэр энд байгаа.Түүнчлэн Улаан номд багтсан цагаан баавгай, гренландын халим, цагаан цахлай ба өөр амьтад энд суурьшсан байна.