Ойрын 20 жилд Орос улсад гадаадын ажиллах хучин шаардагдана гэж Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский үзэж байна. Тэрээр Москвад эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ гол төлөв хүн ам зүйн хүчин зүйл үүнд нөлөөлнө гэв. Үйлдвэрлэлийн инновацийн салбаруудад дээд зэргийн мэргэшилтэй хүмүүсийг гаднаас оруулж ажиллуулах нь зайлшгүй чухал гэж Ромодановский онцлов. Эдүгээ цагаачдын үлэмж хэсэг нь үйлчилгээний салбар ба нийтийн аж ахуйд ажиллаж байна. Цагаачлалын албаны тоо баримтуудаас  харахад 1,2 сая цагаач одоо Орост хууль ёсоор ажиллаж байна.