БНАСАУ-ын засгийн эрхийг залгамжлан  шилжүүлсэнийг   “Гадаад ертөнцийн доог тохуу “гэж  БНАСАУ-ын   удирдагч агсны ууган хүү  Ким Чен Нам нэрлэжээ.  Японы “Токио синбун” сонины сэтгүүлч Едзи Гомигийн Ким Чен Намтай хийсэн цахим ярилцлагыг үндэслэн ном гарах гэж байна. Ким Чен Ирын ууган хүү эцгийнхээ гэрээсэлээр улсын удирдагч болсон Ким Чен Ыныг хойд солонгосын ард түмний хэрэгцээг хангаж чадахгүй, нэр ёс төдий хүн гэж үзэж байна гэжээ.

“Ким Чен Ыны дэглэм удахгүй. Хойд Солонгос нь шинэчлэлгүй сүйрнэ, хэрвээ тэдгээрийг хийсэнч, дэглэм унах л болно гэж Ким Чен Нам  мэдэгдэхийн зэрэгцээ БНАСАУ-д засгийн төлөө тэмцэл явагдана  гэж үзэж байна.

Хойд солонгосын  засгийн эрхийн пирамидын дээд суудлын төлөө онцгой өрсөлдөөн үгүй, байх ч үгүй гэж ОХУ-ын ШУА-ийн Алс-Дорнодын  хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн тэргүүн Александр Жребин үзэж байна.

«Ким Чен Ирын бүрдүүлсэн нам, улсын удирдлага нь бүхэлдээ  Ким Ир Сений үеэс улс-төрийн хүрээнд орсон  туршлагатай ахмад хүмүүс байгаа.Тэдгээрийн дунд тус улсын хүнд хүчрийг үүрчих биетэй хүн ч байхгүй. Тэдний хувьд Ким Чен Ын бол илүүтэй эвтэйхэн, ямарваа нэгэн юм болоход түүн рүү чихэхэд боломжтой,  хариуцлага үүрүүлэх хүн юм. Тиймээс тэд зөвлөгөө өгөөд сууж байсан нь дээр.

Нөгөөтэйгүүр, сүүлийн үед нэгдүгээр хүний албан тушаал нь янз бүрийн орнуудад их гай тарьж байгаа.Үүний тулд  Саддам Хусейны юм уу, Муаммар Каддафийг санахад хангалттай. Миний бодоход БНАСАУ-д улс-төрийн тэмцэл  боллоо гэхэд энэ нь улсын тэргүүний суудал булаауалдахдаа биш, харин шинэ удирдлагын сонорт хүрэхийн тулд байх болно» гэж Александр Жребин хэллээ.

Харин Ким Чен Ын бол  өөр цаг үеийн, өөр үзэл бодолтой, дадал зуршилтай  хүн бөгөөд түүнийг өнгөрсөн зууны эхэн үеийн  японы эсрэг дайны  хагас бичиг үсэгтэй партизантай зүйрлэж болох юм.  Тэр гадаадад амьдарч байсан, бусад үнэт зүйлс дээр зохион байгуулсан  нийгмийг үзсэн, Хойд Солонгосыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгох үүднээс өөрчлөлтүүдийг хийхийг санаархах нь ойлгомжтой юм.

Ер нь Ким Чен Нам ямар учраас  цус нэгтэй дүүгээ   болон Хойдсолонгосын хувь заяаны талаар  эрс мэдэгдэл хийх болов? Зарим шинжээчдийн тааварлаж байгаагаар, энэ бүгдийн цаана сөрөг хүчнийг толгойлох эрмэлзэл байна. Гэхдээ үүнтэй бүгд санал нийлэхгүй байгаа юм.

Ким Чен Нам ийм “ардын тоглоомын хүү” аль хэдийнэ болсон аж. 2001 онд тэр  Японд хуурамч паспорттой баригдсныхаа дараа   эцэг хүү хоёрын харьцаа мууджээ, Ким Чен Ирын ууган хүү хятадын Макаод амьдардаг аж. Тэр орон нутгийн  мөрийтэй тоглоомын газар-казино болон бусад цэнгээний газруудын байнгын үйлчлүүлэгч. Тэр “хятадын алтан залуучуудын” хүрээнд эргэлдэх бөгөөд өөрийгөө БНАСАУ-ын улсын удирдагчид санаархагч юм уу, сөрөг хүчний удирдагчаар харах нь юу л бол? Энэ зугаалга цэнгээнд дуртай, асуудлаас зугтаагч коммерсант нь Хойд Солонгос дахь гэр бүлийнхээ валют-санхүүгийн асуудлыг эрхэлдэг гэсэн мэдээлэл байдаг юм.

«Хойд Солонгост тооцоолоогүй ямар нэгэн үйл явдал гарах тохиолдолд түүнийг хамгаалах үүднээс ийм цуу яриа тарсан байж болох юм. Түүнчлэн, түүний гадаадад зарж байгаа  “намын алтыг” хамгаалахын тулд байж ч болох юм гэж Александр Жребин үзэж байна. 

Ким Чен Нам өөрийгөө бидэнд бие даасан, тусгаар хүн  мэтээр харуулж байгаа ч  нөгөөтэйгүүр, Хойд Солонгост байгаа  гэр бүл, төрөл төрөгсөд тэр  ч бүү хэл, тус улсын  засгийн эрх   баригчдын сонирхолуудыг  хангахыг оролдож байна гэж оросын дорно дахины судлаач үзэж байна.