0Иран улсын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлуудын талаархи  Орос улсын байр суурийг Тегеран  сайшаан дэмжиж байна гэж Москвад суугаа тус улсын элчин сайд Махмуд Реза Сажади өнөөдөр мэдэгдлээ Олон улсын зургаан зууч эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед уулзана гэдэгт тэрээр итгэж байна. Ираны элчин сайд америкийн нисэх онгоц тээгч хөлгүүдийн бүлгийн хүч зуузатгаж байгааг хөндөн хэлэхдээ манай орон түрэмгийллийн хариуд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авна гэж анхааруулав. Өрнөдийхөн МАГАТЭ-тэй харилцаатай байсан Ираны цөмийн салбарын эрдэмтдийн амь насанд халдсан гэмт хэрэгт хамаатай  гэж элчин сайд үзэж байна.