Кибер аюулгүй байдал  болон сүлжээнд дэг журамтай  байх нь орчин цагийн тулгамдсан асуудал болж байна. Гэтэл Интернетийг хаах юм уу, нийгмийн сүлжээнд орохыг нь хязгаарлах явдал  нь  ямарч тохиолдолд боломжгүй юм гэж ОХУ-ын харилцаа  холбооны сайд Игорь Щеголев үзэж байна.  Тэрээр “Ведомости” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ, Интернетийг хаах юм уу, хяналт тавих нь ямарч боломжгүй зүйл бөгөөд эс тэгвээс интернет  утга учраа алдаж байгаа юм. АНУ-д / SOPA/  америкийн оюуны өмчийн Интернетэд хамгаалах тухай  шуугиантай хуулийн төслийг хэлэлцэх ажилдаа орж байгаа тухай мэдээг дэлхийн   он-лайн ертөнц чимээгүй хүлээж авсан гэж цохон тэмдэглэжээ.  Интернет блогпостын эсрэг тавьсан энэхүү  хуулийн төслийг  америкийн эрх эзэмшигч  томоохон  холбоонуудын  идэвхитэй дэмжлэг дор явагддаг гэдгийг Щеголев сануулжээ.   SOPA –г  Интернетийн орон зайн бизнесийнх нь хувьд сонгосон  нь  “чухамдаа ардчилсан зарчмуудад сөрөг нөлөөтэй бөгөөд цензурын нэг хэрэгсэл болж мэдэх юм” гэж онцлон тэмдэглэжээ. Хуулийн төсөлд виртуаль ертөнцийн орон зайд  нөлөө бүхий  улсын нилээд тодорхой дүрэм журам үйлчлэх болно гэдэг нь хоёр утгагүй үг   мэдэгдэжээ.   Ялангуяа, SOPA-гийн нэвтрүүлэх  процедурүүд нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа тус улсын иргэдийн Интернет сайтууд төдийгүй, аливаа нөөцүүдийг хаах  боломжтой аж. Тэгтэл энэ бол Интернетийн 99 %  юм шүү.