Тайланд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Бангкокийн үзэж байгаагаар одоо  хамгийн тохирох цаг  нь болоод байгаа  юм гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Тани Тхонгпхакди мэдэгдэв. Тэрээр Тайланд ойрхи-дорнодын байдлыг зохицуулах  ажиллагааг дэмжиж байна гэж цохон тэмдэглэв.  Палестиныг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр нь  шинжээчдийн үзэж байгаагаар Ййнглак Чинаватын засгийн газрын гадаад бодлогыг эргэн харах ажлын  хүрээнд хийгдэж байгаа  арга хэмжээ гэж тааварлаж байна. Тэр өнгөрсөн оны 7-р сард тус улсад болсон сонгуулийн дүнд засгийн эрхэнд гарсан  юм. Одоогийн  байдлаар Палестины  автономит засаг нь НҮБ-ын  бүрэн эрхт гишүүн болохоор оролдож байгаа юм. Палестины тусгаар тогтнолыг дэлхийн 127 орон хүлээн зөвшөөрөх ёстой юм.