Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  огцруулахыг  АНУ  үргэлжлэн шаардасаар байна гэж АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэхдээ  АНУ сирийн ард түмний сайхан ирээдүйд хүрэх эрмэлзлэлүүдийг  дэмжих сонирхолтой бөгөөд эдгээр нь ерөнхийлөгч Асадын үед хэрэгжих  боломжгүй юм. Сирийн дэглэм өөрийн хүлээсэн дөрвөн үүргийнхээ нэгийг ч биелүүлээгүй: сөрөг хүчний жагсаалыг үргэлжлүүлэн дарж, хотуудаас хүнд зэвсэгүүдийг  гаргаагүй, улс-төрийн хоригдлуудыг суллаагүй, гадаадын сэтгүүлчдийг оруулаагүй гэж Виктория Нуланд  тэмдэглэлээ. Эдгээр бүх зүйлүүд одоо бэлтгэгдэж байгаа  нь Арабын улсуудын лигийн  ажиглагчдын илтгэлд орсон юм.