Нэг мянга гаруй тонн цезийн цацрагийн  өндөр идэвхижилттэй  усыг “Фукусима-1 “ АЦС –ын ажилтанууд эндхийн  хоёр, гуравдугаар тогоонуудын дэргэдээс илрүүлжээ. Телевизийн Эн-Эйч-Кей компаний уламжилснаар, далайн усыг сорох зориулттай насос байдаг уурхайгаас ус олджээ. Хоёрдугаар тогооны уурхайд 500 тонн ус олдсон бөгөөд радионуклидын дээд хэмжээ нь нэг шоо сантиметрт  16,2 беккерель байжээ. Харин гуравдугаар тогооны дэргэд 600 тонн ус бөөгнөрсөн бөгөөд цацраг идэвхижилтийн хэмжээ нь нэг шоо см 860 -н беккерель байв. ТЕПКО оператор компаний  мэдэгдэж байгаагаар,  ус тэнгис рүү урсах магадлал маш бага аж.