Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров  Ираны Үндэсний аюулгүйн дээд зөвлөлийн нарийн бичгийн орлогч дарга Али Багери-Кянитай пүрэв гаригт ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  асуудлыг сэргээн хөгжүүлэх талаар санал солилцлоо.   Оросын ГХЯ-ны сайтан дээр  мэдээлсэнээр, Москвад болсон уулзалт ярианы үеэр  талууд оросын шатчилан шийдвэрлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг тойрсон нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ явуулахад Оросын тал идэвхитэй дэмжлэг үзүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ харилцан хэрэглүүштэй  улс төр-дипломатын шийдвэрүүдийг нэн даруй эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, С.Лавров, Багери-Кяни  нар хоёр талын харилцааны гол чиглэлүүд болон бүс нутгийн чухал сэдвүүдийг хөндөн ярилцсан байна  гэж Оросын ГХЯ мэдэгдэв.