“Орос улс спортын гүрэн” олон улсын биеийн тамир спортын чуулган дээр болон “Азийн хүүхдүүд” Олон улсын V спортын тоглолтуудад оролцохоор Саха улсад 6,4 мянган хүн хүрэлцэн ирэх болно гэж Сахагийн ЗГ-ын дэд тэргүүн Александр Власов мэдэгдэв.  Энэхүү спортын наадам энэ оны 7-р сарын 4-16-нд болж түүнд 2700 зочин, 3700 тамирчид оролцох аж. Спортын чуулганд тус улсын ерөнхийлөгч болон Азийн Олимпийн зөвлөл оролцох төлөвлөгөөтэй байна.