Эрхүү хотод орон нутгийн экологичдын шийдвэрээр шинэ жилийн гацуур моднуудад хоёрдахь амьдрал бэлэглэжээ.  Тэдгээр модуудыг газрын бордоонд ашиглах болжээ.  Өмнө нь шинэ жилийн гацуур модыг  хог нь дээр хаядаг байжээ.  Харин одоо хотын захиргааны хүсэлтээр оршин суугчид хогийн саванд хаяхгуй, холхон тусад нь тавьдаг болжээ.  Модыг тусгай машин ирж ачиж, тусгай хүлээн авдаг цэгүүдэд хүргэж, тэнд үртэс болгодог  байна. Орон бүр шинэ жилийн дараа гацуур модыг янз бүрээр ашигладаг байна. Их Британи болон Австрид  тэдгээр модны үртэсээр  шахмал түлш хийж байхад, Швед болон Финляндад гацуур модны үртэсийг мебель, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахын зэрэгцээ  жижигхэн уурын зуухын газарт түлдэг байна.