ОХУ-ын Мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх Холбооны албаны шинжээчид  Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтран орос-хятадын хилээр  мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийг хаах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.  “Хятадын суваг “ нь Орос руу хиймэл аргаар бэлтгэсэн мансууруулах бодис тээвэрлэх гол зам болоод байна гэж мансууруулах бодистой тэмцэх газраас  мэдээлсэн юм.

12-р сарын эхээр  оросын цагдаагийнхан мансууруулах бодисийн бэлдмэлийг бэлтгэхэд ордог бодис болон хиймэл аргаар бэлтгэсэн 120 тонн хар тамхиг илрүүлжээ. Гэмт хэргийн бүлгэмийн гишүүд   оросын нутгийг  хөндлөн гулд туулж, Литвад мансууруулах бодисоо аваачдаг байжээ. Тэнд мансууруулах бодисийн   нууц лаборатор байв. Мансууруулах бодис бэлэн болсон үед Санкт-Петербург, Москва болон оросын бусад хотууд руу зөөдөг байжээ.

Гэхдээ хар тамхины мафууд ойр ойрхон  Хятадаас хиймэл  мансууруулах нийлүүлэх болжээ. Холбооны мансуурулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх албаны  ЭШХ-ийн дарга Ильнур Батыршины тайлбарласнаар, мансуурах бодисийн наймаачид Благовещенскк-Хэйхэ хилийн боомтуудаар Хятадын лабораторт хиймэл аргаар гаргаж авч байсан   хар тамхийг нууцаар зөөвөрлөж байсан юм.

«Оросын Алс-Дорнодын хувьд бол Хятадын  мансууруулах бодисийн хууль бус наймааны сувагтай тэмцэх асуудал  нь  маш хурцаар  тавигдаж  байгаа юм. Тухайлбал,  Амур муж, Хабаровск болон оросын бусад бүсүүд  байна. Орос улс хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны  түншүүдтэйгээ   мансууруулах бодисийн сувгийг хаах асуудлаар нягт хамтран ажиллаж байна. Байгаль цаг-агаарын  нөхцөлөөс үүдэн хятадад хар тамхины тариалангийн талбай үгүй, намуун цэцэг ургадаггүй, кокийн төрлийн навч үгүй аж. Үүнээс болоод бүс нутагт хиймэл аргаар мансууруулах бодисийг гаргаж авахаар болжээ.  Ингээд лабораторийн нөхцөлд хамгийн хямд үйлдвэрлэл явуулж байжээ. Гэхдээ өөрийн үр ашиг, хараат байдалд оруулах чанараараа ургамлаас дутуугүй юм» гэж Батыршин хэллээ.

Холбооны мансуурлах бодистийн хууль бус наймаатай тэмцэх албаны мэдээлснээр, Амур мужид  Хятадын лабораторын нөхцөлд гаргасан мансууруулах бодисийг илүүд үздэг байна. Энэ нилээд газар авсан бөгөөд Алс-Дорнодын хар тамхичдын түвшин улсад дээгүүрт орж байна гэж хар тамхитай тэмцэх албанууд мэдээлж байна.  Энэ бүс нутаг чухамдаа хар тамхины маш хүчтэй дарамтанд ороод байгаа юм. Хятадын мансууруулах бодистой тэмцэх албаны  мэргэжилтэнүүд  оросын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллаж, ажлын туршлагаа солилцон, хамтарсан ажиллагаа явуулж байна.

Хоёр орны мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх цагдаагийн хувьд Афганистан толгойн өвчин болоод байгаа юм. Афганы героин Хятад, Оросод урьд өмнө үзэгдээгүй эрэлт хэрэгцээтэй болоод байна.

«Хэрвээ афганы мансууруулах бодисийн тухай ярих юм бол  сүүлийн арван жилд  энэ улс дэлхийд нэгдүгээр байранд ороод байна. Афганистан бол опиум, героины үйлдвэрлэлийн эх орон. Оросын тал афганы мансуурулах бодис үйлдвэрлэлийг дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй гэж олон улсын хууль эрхийн зүлй ангид оруулахыг санал болгоод байгаа юм.  Ийм статустай болсон тохиолдолд  улс орнууд мансууруулах бодисийг устгахад илүү хатуу арга хэмжээ авч болох юм.  Үүний тулд НҮБ ын АЗ холбогдох тогтоол гаргах ёстой юм.  Бид хятадын  түншүүдээ  ОХУ- ыг энэ асуудал дээр дэмжихийг хүссэн юм»  гэж Ильнур Батыршин хэллээ. 

Мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх Холбооны албаны ЭШХ-ийн төлөөлөгчийн ярьснаар, ОХУ, БНХАУ-ын мансууруулах бодистой  хамтран тэмцэх үйл ажиллагааны  чиглэлүүдийн нэг нь далайд шуурхай эрэл хайгуулын ажлыг явуулахад оршиж байгаа юм. Одоо АНД-н бүс нутагт далайгаар мансууруулах бодис тээвэрлэх маш олон суваг бий болоод байгаа  юм.

Үүнтэй тэмцэх  ОХУ-ын Холбооны алба  хятадын ижил төрлийн байгууллагатай хамтран алтан гурвалжин болох Мьянма, Тайланд болон Лаосод мансууруулах бодисийн эсрэг тэмцэх ажлыг явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сүүлийн таван жилд Мьянмд героины үйлдвэрлэл  дахин сэргэсэн төдийгүй, Мьянм нь дэлхийн хиймэл мансууруулах  амфетамин бодис үйдвэрлэлээрээ лидер болоод байгаа юм. Алтан гурвалжинд үйлдвэрлэж байгаа мансууруулах  бодис нь нууцаар Хятад улсад орж ирдэг. Магадгүй, Өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэсэн хиймэл мансууруулах бодисийн хэсэг   Орос улсад ч хүрдэг байж болох л юм.