Оросын хөөмийчид тэтгэврийн наснаас өмнө  гавъяаныхаа амралтанд гарна. Энэ нь тэдний ажлын хүнд хэцүүтэй холбоотой аж. Орос улсын тува, алтай, башкир, хакас, якут /Саха/, буриад болон халимаг үндэстэнүүд  хөөмийлдөг юм. Тэдний дунд илүүтэй нэрд гарсан нь Тувагийн хөөмийчид юм.

Оросын угсаатан судлаач Е.Яковлев өнгөрсөн зуунд, хөөмийг судлаж бичихдээ: хөөмийлөхдөө уушгаа дүүртэл агаар авсныхаа  дараа “дотор гүнээсээ” янз бүрийн дуу авиа гаргадаг.  Хөөмийн тасралтгүй үргэлжлэх хугацаа нь амьсгалын хувиарлалтаас шалтгаална. Түүний дараа шинээр гүн амьсгал авч, нууцлаг авиаг үргэлжлүүлэн гаргана. Өөр нэг эрдэмтэн, хөөмийн тухай бичихдээ, анх удаа хөөмий сонссон хүнд тэр бүр таатай сэтгэгдэл төрдөггүй. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрсний дараа энэ дуу  таалагдаж эхлэдэг, яагаад гэвэл хөөмий  хүний нервыг тайвшруулдаг юм.

Эрдэмтэд хөөмийг маш хүнд процесс гэж үздэг. Учир нь хөөмий нь зүрх судасны болон амьсгалын замын өвчинтэй болгодог. Дэлхийд Тувагийн хөөмийчид хамгийн сайн техниктэй, амьсгаагаа зөв  түгжиж,  эрчимтэй чичиргээ хийж чаддаг аж. Энэ бүгд нь  тархи, уушиг, зүрх судсанд халтай аж. Хөөмий  нь хөөмийчин эмэгтэй жүжигчдэд бүр халтай аж. Учир нь хөөмий тэдний эрүүл мэндэд болон ирээдүйд  төрөх хүүхдийн эрүүл мэндэд муу  нөлөө үзүүлдэг байна.Тиймээс хөөмийчид эрхээ хамгаалуулах шаардлагатай байгаа юм.

ОХУ-ын Тува улсад  нэг мянга таван зуун хүн хөөмийн эрх авсан байдаг.  Тэдгээрийн 25 нь мэргэжлийн үнэмлэхтэй. Тус улсад уламжлал ёсоор  хөөмийлөх нь үе  дамжидаг юм.  Хүүхдүүд хөөмийлөхийг эцэг, эхээсээ, төрөл төрөгсдөөсөө, ойр дотныхоо хүмүүсээс уламжлан  суралцадаг юм. Оросын “хөөмийчид” дэлхийд нэртэй юм.

Тувад хөөмийчдийг тэтгэврийн наснаас нь өмнө гавъяаных нь амралтанд гаргах тухай асуудал 2008 оноос эхлэн яригдах болсон юм.  Саяхан “хөөмийчдийг”  орос улсын нарийн мэргэжлийн нэгдсэн  жагсаалтанд оруулах шийдвэр гаргалаа.  Энэхүү баримт бичигт  өндөр мэргэжлийн удирдах ажилтанууд, мэргэжилтэнүүд болон бусад албаныхан  ордог юм.  Одооноос 15 жил хөөмийлсөн мэргэжлийн жүжигчин насны тэтгэвэрт орох болж байгаа юм.