Оросын /Приамур/ Благовещенск, хятадын Хэйхэ  хот  орос-хятадын хууль бус мансууруулах бодисийн транзит боомт болж хувираад байна.  Энэ тухай мягмар гаригт Хууль бус мансууруулах бодисын наймаатай тэмцэх Холбооны улсын албаны   ЭШХ-ийн  дарга Ильнур Батыршин мэдэгдэв.  Благовещенск, хэйхэ боомтууд нь Амур мөрний янз бүрийн эргэ дээр оршдог  юм.  Хотуудын хооронд нягт худалдааны холбоо байдаг юм. Дамын наймаачид хоёр хотын газар зүйн ойр байршилыг ашиглан  Хятадаас  ОХУ  руу зохиомлоор гаргасан мансууруулах бодис зөөж байна гэж Ильнур Батыршин ярив. Түүний ярьснаар, Хятадаас  Оросын Алс-Дорнодын мансуурулах бодис тээвэрлэх зам тулгамдсан асуудал болж байгаа төдийгүй, үүнд  ялангуяа, Амурын болон Хабаровскийн мужууд орж байгаа юм. Батыршин ярихдаа, энэ сувгийг хаахын тулд тус байгууллага  Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтран ажиллаж байна гэв.