Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль, засаг төрийн болон сөрөг хүчнийхний харилцаа, нийгмийн тэгш бус байдал болоод дэлхийн хямралаас гарах замууд болон бусад асуудлуудаар Владимир Путин оросын томоохон хэвлэл     мэдээллийн хэрэгсэлүүдийн удирдагчидтай  хийсэн уулзалтынхаа үеэр ярилцсан юм. Мэтгэлцээн чөлөөтэй халуун уур амьсгалд буюу хэвлэлийнхэн, ерөнхий сайдын аль алины шүүмжлэлгүй болж чадсангүй юм.

”Дөрөв дэхь” засаглалын  төлөөлөгчид шүүмжлэхээр давшицгаав. “3-р сарын 4-ний дараа шудрага ялсан, ялагдсан гэдгээ яаж нотлох юм бэ? гэж  Владимир Путинээс асуув.

«Би ямар нэгэн юмыг батлах гээд байх ёсгүй л гэж бодож байна.  Урьд нь би хэлсэн, дахиад ч хэлье.  Миний хувьд бидний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь чухал.  Бодит итгэлцэл болон иргэдийн дэмжлэг байгаа   тийм түвшинд ажиллаж, бодсоноо хийж  бүтээж болно. Хэрвээ тийм зүйл үгүй  бол, оролдоогүй нь дээр.  Энэ бодит дэмжлэгийг гаргаж, ойлгох нь надад өөрт чухал байна. Манай улсад сонгууль ил тод, шудрага явагдаасай гэж би хүсч байна. Хэрвээ иргэд  Орос улсын аюулгүй байдлыг, эдийн засгийн хөгжлийг өөр хүнд  итгэж өгвөл тийм хүн  нь л сонгогдог, тэр л ажиллаг! Би сонгуулийг  дээд зэргийн ил тод явуулахад чармайх болно» гэж В.Путин хэллээ.  

Төрийн думын сонгуулийн дараа одоогийн  засгийн эрх баригчид, сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ хийхгүй байгаа нь  сэтгүүлчдийг түгшээж байлаа. Ерөнхий сайд “Шудрага сонгуулийн төлөө”  лигийн төлөөлөгчидтэй уулзах уу?Тэдгээрийн дунд зохиолчид Борис Акунин, Людмила Улицкая,  Дмитрий Быков нар байгаа юм.

Владимир Путин яриа хэлэлцээ хийхэд татгалзаад байх  юмгүй гэж мэдэгдээд «Саяхан бид ЗГ-ын сэтгүүл зүйн салбарын  шагналыг гардуулах ёслолд  миний мэдэж байгаагаар дээр дурьдсан хүмүүсийг урьсан. Тэд ирээгүй. Тэд ярихдаа: бид мэтгэлцээнийг хүсч байна, засаг төр сонсохгүй байна гэсэн юм. Бид тэднийг  урьсан, тэд ирдэггүй. Тэд юуг хүсээд байгаа юм бэ? гэж би бодох болсон. Тэд мэтгэлцээн байхгүй гэж хэлэх гээд байгаа юм уу, эсвэл тэд мэтгэлцэхийг хүсэхгүй байна. Бид бэлэн-миний хувьд ч бэлэн байна. Тэдэнтэй уулзаад л, ярилцана. Та нарын овогоор нь хэлсэн хүмүүсийг бид нэг бус удаа урьсан шүү. Нэг ч удаа ирээгүй» гэлээ.

Уулзалтын үеэр дэлхийн тулгамдсан асуудлууд буюу эдийн засгийн хямралын асуудлыг   тойрсонгүй. Үүнээс үзэхэд дэлхийн эдийн засгийг амар бус цаг хүлээж байгаа бололтой” гэж ерөнхий сайд хэлэв. Тэр тусмаа улс оронд эдийн засгийн болон улс төрийн утгаараа хэвийн байдлыг хадгалах нь юунаас ч чухал юм.

Одоогийн төр засаг   өөрийн иргэд болон  дэлхийд 2008-2011 онд эдийн засгийн хүчтэй хямралыг давж чадах чадалтайгаа  харуулсан. Эрчимтэй хөгжил, ажлын шинэ байрууд бий болгох болон хүн амын орлогыг нэмэгдүүлэх нь Орос улсын хамгийн гол чиглэл гэдгийг Владимир Путин дахин сануулахын хамт   үүнийг хийх нөөц болон улс төрийн зориг бидэнд бий гэж нэмж хэлэв.