АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд  БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт гэрээг сэргээх  замыг нээлээ. Энэ тухай Вашингтонд болсон ГХЯ-нуудын  гурван талт  уулзалтын үр дүнгийн талаархи мэдэгдэлд дурьджээ.  Энэ бол  Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойшхи   Пхеньяны    улс-төрийн гол шүүмжлэгчдээс өгсөн  анхны эерэг дохио юм. 

Үүнээс нэг хоногийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта  БНАСАУ-ын шинэ удирдагчийг “хүүхдээрээ нялх” гэж нэрлэсэн юм. Энэ мэдээлэлийг Гонконгийн ХМХ-үүд өмнөд солонгосын эх сурвалжуудаас иш татан уламжилжээ.  Солонгосын хойгийн өөрчлөлтүүд Вашигтоны бодлогод ямарч утгаараа нөлөөлөхгүй юм гэж сайд хэлжээ.  Ингэхлээр, АНУ урьдын адил  БНАСАУ-тай яриа хэлэлцээ эхлэхийн тулд улс-төрийн бодлогыг  солих хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, өмнө нь Вашингтон, Сөүл,Токио Пхеньянтай  хэлэлцээрийн ширээний ард суухаар зөвшөөрцгөөж байсан бол  харин одоо “Чхонан” цэргийн онгоцыг живүүлсэн болон Енпхендо арлыг тойрсон цэргийн сөргөлдөөний хариуцлагыг  хүлээж, уучлал гуйсны дараа хэлэлцэнэ гэнэ.

БНАСАУ-ын яриа хэлэлцээнд энэ “гурав”  “ногоон гэрэл” өгөх, эс өгөх   болон урьдчилсан тохиролцоог цуцалсангүй  нь ирсэн  мэдээлээс  тодорхой бус байна.  Хэрвээ урьдын хатуу байр сууринаас татгалзах томъёо олдож, яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрвөл энэ нь эерэг, цагаа олсон алхам болно гэж  Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов  “Оросын дуу хоолой” радиод мэдэгдээд «БНАСАУ-ын дээд удирдлага солигдож, Ким Чен Ын засгийн эрхэнд ирсэн нь Пхеньяны түншүүд болон  арцалдагчдын хувьд нийтлэг  шинэ боломжуудыг нээж байгаа юм.  Юуны өмнө, АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын хувьд хуучин, хүнд хуудсыг эргүүлэхийг оролдохын  тулд  , залуу удирдагчтай  харилцааны шинэ үе шатыг шинэ хуудснаас эхлэх нь гол байгаа.  Энэ бол Пхеньянтай харилцаагаа сэргээж, яриа хэлэлцээрийг идэвхижүүлэх сайхан боломж  юм» гэлээ.

Ингэхдээ  Александр Воронцов  БНАСАУ-ын шинэ удирдлага Солонгосын хойгийн байдлыг зохицуулах асуудалд залгамж чанарыг хадгална гэсэн ойлголт өгөв. «БНАСАУ-ын байр суурь ойлгомжтой.  Ким Чен Ир хамгийн сүүлд гадаадад аялал хийх үеэрээ буюу Орос улсад өнгөрсөн оны 8-р сард айлчлахдаа илэрхийлж байсан юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийсэн уулзалт ярилцлагынхаа үеэр тэр зургаан талт хэлэлцээрийг ойрын үед урьдчилсан нөхцөлгүйгээр сэргээхэд сонирхолтой  байсан юм» гэж Александр Воронцов  сануулав.

БНАСАУ АНУ, Солонгос болон Японы  мэдэгдэлд одоогоор яриа, хэлэлцээ эхлэх боломжтой тухай  хариу мэдэгдээгүй байна.   Магадгүй, энэ нь Ким Чен Ирын таалал төгссөн явдал  Пхеньяны шүүмжлэгчдэд сэтгэл зүйн дайны шинэ давшилт эхлэх шалтаг болосн ч байж мэдэх юм. Тухайлбал,  Өмнөд Солонгосын ХМХ-үүд БНАСАУ-аас БНХАУ руу дүрвэх шинэ давалгааны тухай мэдээлж байна. Тэд нартай тэмцэхийн тулд хоёр тал хил дээр хаалт босгож байна. Харин Хойд Солонгосын хилийн нутгуудад хүмүүсийг толгой дараалан тоолж байна. Ингэхдээ хүмүүс алга болсон  тохиолдолд тус улсын гүн рүү шилжүүлж байна. 

Ким Чен Ирын оршуулгын ажиллагаанд оролцоогүй юм уу, эсвэл  сэтгэл хөдлөлгүй ,хангалтгүй гашуудсан хүмүүсийг хуарангуудад цөлж байгаа тухай  Сеүлийн мэдээлсэнийг  Пхеньян эрс ширүүн хүлээж авлаа.Энэ сэдвийг хөндөж, өдөөн хатгасан чанартай  сурталчилгааны хуудсуудыг цэргийн бүсэд  тарааж байгааг  Пхеньянтай дайн зарлаж буйтай  адил үзэхэд шахав. Энэ бүгдийн цаана америкийн сүүдэр харагдаж байна. Энэ сүүдэр нь хэрвээ мэдээлэл үнэн бол яриа хэлэлцээний ширээний ард суухад бэлэн болоод байгаа Вашингтон, Сөүл болон Токиогийн  ширээний зургийг Пхеньянаас одоохондоо далдалж байна.