2012 оны 1-р сард “Буриад- монгол ном” хэвлэлийн газраас “Лодон багшын дэбтэрхээ” ном хэвлэгдэн гарлаа. Хэвлэлд соён гэгээрүүлэгч Лодон Линховоины бүтээлүүдийг эмхэтгэн оруулжээ.

Буриадын эртний түүхч, эрдэмтний мэндэлсэний 110 жилийн ой   2011 онд тохиож байгаа юм. Номонд буриад болон орос хэл дээр хэвлэгдэсэн бүтээлүүд орсон юм. Энэ номонд  орсон Лодон Линховоины  “Агийн буриадуудын хувьсгалын өмнөх ахуйн тухай өгүүллэгүүд ” нь  ховордосон номуудын нэг бөгөөд түүнийг засварлан, архивын материалаар баяжуулжээ. Энэ удаагийн хүүхдэд зориулсан  өгүүллэгүүд, өгүүлэл болон  нийтлэлүүд нь угсаатны өвөрмөц байдлаа алдаж байгаа  орчин үеийн буриадуудын  анхаарлыг   татах үүднээс бичигджээ.

Номын хурим Буриад улсын Иволгины дүүргийн Оронгой тосгонд 2-р сарын дундуур болох юм.