Төрийн думын сонгуульд зөрчилүүд  гаргасан 95 хүнийг захиргааны хариуцлагын хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ийм баримтуудыг ерөнхийлөгч Дмитрий Медведет  прокурорын  газрын тэргүүн  Юрий Чайка хүлээлгэн өгөв.  Байгууллагын илтгэлд  сонгуулийн үеэр 3 мянга орчим сонгуулийн хуулийн зөрчилүүд илэрчээ. Эдгээр бүх баримтуудаар прокурорын газар шалгалт хийж байна. 12-р сарын 4-нд явагдасан сонгуулийн дүнд Төрийн думд “Нэгдсэн Орос”, “Оросын Коммунист нам, “Шудрага Орос” болон Оросын Либерал-Ардчилсан нам зэрэг нийт улс-төрийн дөрвөн нам гарсан юм.Сонгуулийн дараа сөрөг хүчин нилээд томоохон цуглаан явуулсан  юм.