АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаа гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ, АНУ Ирантай холбогдуулан шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа, энэ тохиолдолд   Тегеранд сонголт хийх  боломж үлдээж байна гэж цохон тэмдэглэв.” Дэлхий дахинд байлдааны бодлогогүй  байгаа гэдгийг харуулахын тулд”  Тегеран  цөмийн хөтөлбөрөө ил тод болгох шаардлагатай юм гэдгийг Нуланд санууллаа.  Түүнчлэн дипломат Оростой Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлын  талаар зөвлөлдөж байна гэж хэллээ.   Түүний ярьсанаар, АНУ “Ираны нефтийн экспортоос авч байгаа мөнгө нь өөрийн цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдаж байгаа”аж.  Нөгөөтэйгүүр, ЕХ үүний өмнө хийсэн Ираны зургаагийн яриа хэлэлцээрт бэлтгэж байна гэсэн мэдэгдэлийг няцаалаа. “10-р сард Эштоны илгээлтэнд явуулсан саналуудын хариуг бид одоо болтол Иранаас харсаар байна” гэж  лхагва гаригт европын дипломатын  тэргүүн Кэтрин Эштоны  төлөөлөгч мэдэгдэв.