Иран өнгөрсөн оны 12-р сард Исламын БНУ ын нутаг дээр унагасан америкийн RQ -170 нисэгчгүй онгоцны тоглоомон загварыг АНУ –д шилжүүлнэ.  Энэ тухай мягмар гаригт Ассошейтэд Пресс агентлаг Ираны ХМХ-ээс иш татан уламжилжээ. Агентлагийн  мэдээлснээр, нисэгчгүй онгоцны загвар   1:80 харьцаатай байх аж.  Ийм моделийг тэд жижиглэнгээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 70 мянган ираны риалын  /4 мянга орчим  доллар/ үнэтэй байх нь. Өмнө нь Ираны эрх баригчид мэдэгдэхдээ, тус төхөөрөмжийн кодыг гаргахаар  ажиллаж байна гэсэн бол  дараагийн шатанд энэхүү нисэгчгүй онгоцны техникийг бүтээхээр ажиллаж байна гэв.

2011 оны 11-р сарын эхэнд ираны цэргийнхэн америкийн нисэгчгүй онгоцыг унагасан гэж мэдээлсэн билээ. Дараа нь Иран нисэгчгүй буудсан онгоцны  дүрс бичлэгийг харуулсан бөгөөд онгоц ямарч сэвгүй байсан юм. Өнгөрсөн оны 12-р сарын дунд үеэр АНУ ын ЗГ Тегеранаас албан ёсоор америкийн нисэгчгүй онгоцыг эргүүлэн өгөхийг шаадасанд, Иран татгалзсан юм.