Ормузын хоолой далайн хөлөг онгоц зорчиход нээлттэй байх ёстой гэж Катарын нийслэл Дохо хотод болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ТЗ-ийн ерөнхий сайд Вэнь Зяобао мэдэгдэв.  Түүний ярьснаар Хятад улс  энэхүү стратегийн бүс нутгийн хувьд  “аливаа экстремист ажиллагааны эсрэг” байх болно гэв. Ормузын хоолой ойрхи-дорнодын нефтийг бусад бүс нутгуудад  экспортлох чухал замын нэг  юм. Энэ хоолойгоор дэлхийн нефть нийлүүлэлтийн  40 % өнгөрдөг аж. Өмнө нь Тегеран ираны нефтийн эсрэг АНУ болон тэдний холбоотнууд  хориг араг хэмжээ авахад хүрвэл хоолойг хаана гэж сүрдүүлж байсан юм. Хоолойгоор нэвтрэх тээврийн хэрэгслэлүүд нь хамгаалагдасан байх ёстой гэж Вэнь Зяобао онцлон тэмдэглэв.  Үүнтэй зэрэгцэн БНХАУ ын ТЗ ийн ерөнхий сайд Хятад улс Ирантай худалдааны  хэвийн харилцааг дэмжидэг гэжээ. Вэнь Зяобао Хятад улсын  ираны цөмийн хөтөлбөрийн талаархи байр суурийг   мэдэгдэхдээ, энэ асуудлууд нь  энхийн замаар шийдэгдэх ёстой гэв.