2011 онд Оросын гадаад бодлогын азийн чиглүүлэгч ширүүсчээ. Өнгөрсөн жил Орос улс  БРИКС –ийн хүрээнд   олон төлөвлөгөөт, тэгш эрхтэй харилцан ажиллагаагаа бэхжүүлэн, Азийн тэргүүлэгч орнуудтай харилцаагаа хөгжүүлж ирлээ гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнгөрсөн оны ажлын дүнгээ дүгнэн онцлон тэмдэглэв.

Сергей Лавровын ярьснаар, өнгөрсөн жил БРИКС дэлхийн ач холбогдолын хүчин зүйл болсон юм. «Өнгөрсөн онд явагдасан БРИКС-ийн удирдагчдийн дээд хэмжээний уулзалт нь түүнийг санхүү-эдийн засгийн салбарт нэр хүндтэй нөлөөтэй нэгдэл  болохыг харууллаа.  Үүнтэй зэрэгцэн БРИКС нь олон улсын тавцан дээр олон асуудал дэвшүүлж байгаа бөгөөд олон улс орнуудын дэмжлэгийг хүлээж байгаа юм. БРИКС-ийн Нью-Делид болох  дээд хэмжээний уулзалт  оролцогчдын хооронд  харилцан  ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн эдийн дэлхийн санхүүгийн, олон улсын бодлогод эвлэлдэн байр сууриа нэгтгэнэ  гэж найдаж байна» гэж Сергей Лавров хэллээ.  

Үүнтэй зэрэгцэн Орос улс АНД-н орнуудын бүс нутагт байр сууриа үргэлжлүүлэн бэхжүүлсээр байна гэж Сергей Лавров онцлон тэмдэглээд «Хятад, Энэтхэг улстай стратегийн түншлэлийн харилцаагаа  хөгжүүлэхэд  онцгой анхааран, Япон, Өмнөд Солонгостой олон төлөвлөгөөт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, АСЕАН болон АНД-н бүс нутгийн бусад  орнуудтай технологийн болон хөрөнгө оруулалтын эвсэл бий болгохоор ажиллаж байна.  Өнгөрсөн оноос эхлэн  ОХУ, АНУ Зүүн-Азийн дээд хэмжээний уулзалтуудад оролцох болсон юм.  Энэ бол бүс нутгийн цэвэр тунгалаг, тэнцэлтэй   аюулгүй байдлын болон хамтын ажиллагааны уран барилгыг барьж байгуулах үүднээс сонирхолтой, ихийг амласан арга хэмжээ юм» гэлээ.    

2012 оны 9-р сард  Владивосток хотноо зохион явагдах АТЭС-ийн ДХУ нь  Орос улс болон түүний түншүүдийн харилцан ашигтай  хэлхээ холбоогоо бэхжүүлэн, өргөтгөхөд нөлөөлөх болно гэж   Лавров онцлон тэмдэглэв.

Арабын орнуудын байдлын тухай тэрээр ярихдаа, тэнд болж байгаа ажиллагаануудад хөндлөнгөөс оролцох ёсгүй юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн удирдамжаа  болгох ёстой  хамгийн гол зарчим бол бүс нутгийн орнуудтай харилцаагаа муутгахгуй ёстой юм гэж Сергей Лавров онцлон тэмдэглээд «Хэрвээ бид ард түмэн  өөрийнхөө  хувь тавиланг сонгохын  төлөө байгаа бол  гадаад хүчин ард түмний хйиж байгаа сонголтыг дагах хэрэгтэй. Тэгээд үндэсний яриа хэлэлцээ, сонгуульд  саад болохгуй байх ёстой юм.  Тэр тусмаа зэвсэгтэй  оролцож хэрхэвч болохгуй юм. Болж байгаа үйл явдлуудыг бүс нутагт ямарч хамааралгүй орнуудын сонирхолд нийцүүлэх гэж оролдож болохгуй.

Үүнээс үзэхэд холбогдох орнууд өөрийн бодлогыг боловсруулах ёстой юм. Өөрчлөлтүүдийн  цар хүрээг бид эцсээ хүртэл ухамсарлаж чадаагүй байна. Тэд дөнгөж эхэн үедээ явж байна.Энд хамгийн чухал нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр юм болов доо.  Хамгийн гол нь үндэсний яриа хэлэлцээг  дэмжих хэргтэй, сөрөг хүчнийхэнд улстөрийн процессын хүрээнд тэд ярилцаж тохирох ёстой гэдгийг тайлбарлах нь чухал. Энэ нь том дайнд хүргэж магадгүй тул үүнд бүс нутгийн төдийгүй, түүнээс алс хол орших улс орнууд ч өртөж болох юм шүү» гэлээ.

Сергей Лавров Орос-Хятадын  харилцааны тухай ярихдаа, Москва орос-хятадын хамтын ажиллагааг цаашид  өргөжин тэлнэ гэж өндөр үнэлж байна. Тэр хэлэхдээ, “Хятад улстай манай стратегийн түншлэл  бол ер бусын хандлагатай” юм гэв.  Сайдын хэлснээр,  Москва, Бээжингийн  дэлхийн асуудлаархи түншлэл нь хэвийн  бөгөөд урт хугацааны юм.  Яагаад гэвэл, энэхүү харилцаа нь үндэсний сонирхолуудын  нийцэхэд  юм уу, ойртоход тулгуурлаж байгаа юм.    

Японд  хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан  сэтгүүлчид Курилын арлуудын тулгамдсан асуудлын тухай сайдаас  асууж лавласан юм. Курилын цуваа арлуудын өмнө хэсгийн арлууд  Оросын  улсын тусгаар тогтнолтой болох нь эргэлзээгүй зүйл гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров цохон тэмдэглэв. Сайд хэлэхдээ, хилийн заагуудын асуудлыг шийдэхэд үймээн, сэтгэлийн хөдлөл хэрэггүй.“Эдгээр асуудлуудыг тайван, бодит яриа хэлэлцээгээр,  тэр тусмаа хоёр орны түүхчдийг байлган хэлэлцэх ёстой юм “гэж С.Лавров нэмэж хэлэв.

2011 оны үр дүнгийн  талаар сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурал дээр,Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей  Лавров гадаадын түншүүддээ 3-р сард явагдах  тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа  оросын гадаад бодлого залгамж чанартай байх болно гэж амлав.“Ерөнхийлөгчийн сонгууль явагдахтай холбогдуулан гадаадын түншүүддээ манай улсын   гадаад бодлогын  залгамж чанар хэвээр  байх бүх үндэслэл байна гэдэгт  бүрэн итгэж болно” гэж Сергей Лавров онцлон тэмдэглэв.