Дээрхийн Гэгээн XIV Далай лам  2012 оны зун Их Британий таван хотод айлчилах гэж байгаагийн дотор  Эдинбург, Данди болон Инвернесс зэрэгт айлчилна.  Даваа гаригаас айлчлалд зориулсан   түр хугацааны Интернет сайт ажиллаж эхэлсэн бөгөөд Далай ламын айлчлалын болон сургааль айлдах газруудыг товлосон байна.  Айчлал 6-р сарын 16 нд Манчестер хотоос эхлэнэ. Энд Дээрхийн Гэгээн 1996 оноос хойш ирээгүй юм, дараа нь айлчлал  Лондонд үргэлжилнэ.  Үүний дараа Далай лам  Шотландад очиж, 6-р сарын 23-нд  Инвернессед айлчлалаа өндөрлөнө. Олимпийн тоглолтууд эхлэхээс  хэдэн долоо хоногийн өмнө хийх Дээрхийн Гэгээнтэний   энэхүү айлчлалын гол зорилго  залуу үеийнхэнтэй уулзахад оршино гэж Далай ламын  төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэжээ.  Одоогоор ерөнхий сайд Дэвид Кемеронтой уулзах төлөвлөгөө үгүй, гэхдээ хэрвээ түүнийг урих юм бол Далай лам уулзахад бэлэн байна.  Нөгөөтэйгүүр, Далай ламын төлөөлөгч хэлэхдээ, энэхүү айлчлал нь улстөрийн бус айлчлал гэдгийг онцлон тэмдэглэв.  Их Британий ГХЯ болон ЗГ  Түвдийн Бүддийн  шашны тэргүүний Нэгдсэн вант улсад хийх айлчлалын хөтөлбөрийг   одоогоор тайлбарлаагүй байна.