Эрхүү мужийн ЗГ болон Монгол улсын ЗГ Монголд  мах боловсруулах үйлдвэрийн шинэ төслийг дэмжих шийдвэр гаргажээ. Мах болон махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн хөрөнгө оруулагчаар оросын ОАО “Белореченск” боллоо.Оросын холдинг мэдэгдэхдээ, хөрөнгө оруулалтын  нийт хэмжээ  90 сая орчим  рубль байх болно. Ингэснээр үйлдвэрлэл сар бүр бохир жингээр 100 мянган тонн мах гаргах боломжтой юм.  Монголын тал тогтвортой ажилтай компанид сонирхож байгаа төдийгүй, 50 хүний ажлын байртай болж байна. Тус үйлдвэрийн үндсэн зах зээл  Эрхүү муж байх юм.