2012 оны Лондонгийн  Олимпийн тоглолтуудын үеэр болон тэдгээрийн өмнөх бэлтгэлүүдийн аюулгүй байдлыг  полицоос хангах дэг журмын нарийвчилсан төлөвлөгөө английн Кент гүнгийн харъяат  нутагт  галт тэргэнд алдагдажээ. Энэ тухай британий “Сан” сонин уламжилжээ. Полицын онцгой ажлын   тактикийг харуулсан  баримт бичгүүдтэй хавтасыг  хуулийн байгууллагын ажилтан галт тэргэнд орхиж буужээ.Түүнийг олсон зорчигч нэр хүндтэй сонинд дамжуулсанаар “Олимпийн шившиг” нэртэй материал нийтлэгдэжээ.

Хавтсанд британий нийслэлийн олимпийн объектуудын аюулгүй  байдлыг хангах арга хэмжээнүүдийг  тодорхой заасан байв. Түүнчлэн,  терроризмын заналхийлэлийн эсрэг  явуулах ажиллагааг хэлэлцэсэн өндөр хэмжээний  хуралдааны протоколууд хавтасыг олж болохоор байв. Мөн тэрхүү хавтаст баримт бичгүүдийн дунд цагдаагийн өндөр албан  тушаалтануудын нэрсийн жагсаалт, тэдний гар утасны дугаар болон цагдаагийн ажилтануудын богино холбоо муу ажиллаж байгаатай холбоотой олон тооны гомдол байжээ.