ОХУ-ын Олон нийтийн танхим өмнө нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Төрийн думд өргөн барьсан засаг дарга нарын сонгуулийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийнэ. Энэ тухай ОН танхимын зөвлөлийн гишүүн Владислав Гриб мэдэгдэв.“Бүс нутгуудад олон хүмүүүс энэхүү баримт бичгийг хүлээж байсан юм, яагаад гэвэл бүс нутгийн тэргүүнийг шууд сонгох нь орон нутагуудад  улс-төрийн амьдарлыг  сэргээж, улс-төрийн өрсөлдөөнийг эрчимжүүлэхэд нөлөөлөх болно” гэж В.Гриб үзэж байна.

Түүний үзэж байгаагаар “Хуулийн төсөлд  нэр дэвшигчдийг зөвхөн улс-төрийн намуудаас төдийгүй,  тухайн бүс нутгийн өөрсдийн тогтоосон тооны гарын үсгийг цуглуулсан тохиолдолд бүртгүүлэхээр заажээ”. Хуулийн төсөлд субъектын  дээд албан тушаалтаныг  ОХУ –ын иргэдийн тэгш  болон  нууц санал хураалтаар  шууд сонгох эрхийн үндсэн дээр явуулахаар тусгажээ.