Орос улсын Сонгуулийн төв комисс өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн  баримт бичгүүдийг баримт бичгүүдийг хүлээн авч дуусч байна. Цаашид тэд сонгуулийн кампанит ажилд оролцохын тулд өөрийгөө дэмжисэн 2 сая гарын үсэг  цуглуулах ёстой юм.  Бизнесмен Михаил Прохоров, Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев, “ Яблоко” намын үндэслэгчдийн нэг Григорий Явлинский болон улсын бүртгэлгүй “Воля” намын удирдагч Светлана Пеунова нарыг СТК материалуудаа шалгалтанд  ирүүлэхийг хүлээж  байна. Гарын үсгийн хуудаснуудыг шалгах ажил 1-р сарын 19 нд эхэлж, арав хоног үргэлжилнэ. Төрийн тэргүүний сонгуульд Төрийн думд  суудалтай улс-төрийн намуудаас нэр дэвшисэн Владимир Путин, Сергей Миронов, Владимир Жириновский болон Геннадий Зюгановыг  зэргийн дөрвөн хүнийг СТК албан ёсоор бүртгээд байгаа юм. Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4 нд явагдана.