Москвад нээгсдэн «Орос улс ба дэлхий дахин:2012-2020» сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 21-нд хүртэл үргэлжлэнэ. Оросын ба гадаадын шинжээчид Орос улсын ойрын найман жилийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн зүйлийг авч үзэж хэлэлцэх юм.

Инновацийн хөгжил болон хөрөнгө оруулах, үйлдвэрлэл эрхлэх таатай уур амьсгалыг Орос улсад төлөвшүүлэх, оросын байгууллагуудыг бэхжүүлэх зэрэг асуудал бага хурлын гол сэдэв болно.

  Анхны өдөр  Орос улсын эдийн засгийн өсөлтийн ерөнхий  асуудлууд, 2 дахь өдөр макро эдийн засаг, европын хямрал, 3 дахь өдөр оросын нийгмийн бодлого, 4 дэх өдөр шинэ технологийн асуудлуудыг  тус тус авч үзэж хэлэлцэх юм.

 Ийм олон улсын анхны бага хурал өнгөрсөн онд болсон. Оросын нийгэмд тулгарсан сорилт 2012 онд «Орос улс ба дэлхий дахин» бага хурлыг ахин зарлан хуралдуулахыг шаардсан  гэж бага хурлын зохион байгуулагчийн нэг Владимир Мау тэмдэглэн хэлээд «Энэ оны бага хурал олон нийтээс шинэ загварыг тов тодорхой томьёолсноор онцлогтой. Ийм загвар засгийн газарт ч шаардагдаж байна. Засгийн газраас энэ эрэлт шаардлагыг нийт олноос нэг жилийн өмнө томьёолсныг дурдмаар байна. Өсөлтийн шинэ загвар, нийгмийн шинэ бодлогыг зохиох зорилт 2010 оны сүүлээр тавигдсан. Нийт олон 2011 оны шувтаргаар цуглаан дээр ба хэвлэлд эрэлт шаардлагыг хатуу томьёолсон» гэв.

Орос улс ба гадаадын 219 шинжээч  бага хурал дээр илтгэл тавьж, санаа бодлоо илэрхийлнэ.