Орос улс БРИКС ба Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, АНДБН-т байр сууриа цаашид бэхжүүлэх бодолтой байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр БРИКС бүлэгт ажиллах асуудлыг хөндөн хэлэхдээ БРИКС санхүү-эдийн засгийн салбарт нөлөө үзүүлж буй нэр хүндтэй нэгдэл болсныг бүлэгт нэгдсэн улсуудын удирдагчдын 2011 онд хийсэн уулзалтууд нотлон харуулсан гэж мэдэгдэв. Үүний хамт БРИКС олон улсын ажил үйлсэд хандах тодорхой хандлагыг санаачласан хийгээд илүү олон улс түүнийг дэмжих болсон. БРИКС-ын Делид болох ээлжит дээд хэмжээний уулзалт гишүүн улсуудын  хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн хүрээ ба олон улсын бодлогод байр суурийг нэгдэн нягтруулахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна гэж Лавров хэллээ.

Түүнчлэн Орос улсаас Хятад Энэтхэг хоёр улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, Япон, БНСолонгос улс ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо, АНДБН-ийн өөр улс оронтой хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлэхэд гойд анхаарал тавьж байна. Орос улс эдгээр оронтой технологи, хөрөнгө оруулалтын холбоо байгуулах бодолтой байна гэж Лавров тэмдэглэв. 2011 оноос Орос АНУ хоёр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтуудад оролцож байна. Орос улс ба АНДБН дахь түншүүд хоорондын харилцан ашигтай хэлхээ холбоог өргөжүүлэн бэхжүүлэх явдал 2012 онд Владивостокод  Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт хийхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэжээ.