Бээжингийн эрх баригчдаас агаарын бохирдолын тухай мэдээ баримтыг Интернетэд шууд нийтлэх боллоо. Урьд хятадын блог хөтлөгчид улс оронд нь экологийн асуудлыг  далдлан нууж байгааг эрс шүүмжлэж байсан. Томоохон хотуудад утаанаас болж амьсгалах аргагүй байсан ч агаар мандлын байдал хэвийн байна гэж албан ёсоор мэдээлж байв. Агаарын бохирдолын тухай биеэ даасан эх сурвалжийн мэдээ баримт сүлжээнд нэвтрэснээс хойш олон нийтийн дүргүйцэл дээд цэгтээ хүрлээ. Тухайлбал Бээжинд суугаа АНУ-ын элчин сайдын яамны дэвсгэр нутаг дахь агаар шалгах өртөөнээс ийм мэдээлэл ургэлж олгож байна. Түүний мэдээлэл албан ёсныхоос өөр байсан нь хятадын блог орчинд олон тайлбарлагч ёжлох шалтаг болжээ.

 Экологийн асуудлыг эн түрүүнд гаргасан явдал наанадаж хоёр шалтгаантай. 1-рт Хятад улсад хүрээлэн буй орчин хамгаалах асуудал эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй холбогдон хурцдсан юм. 2-рт хүн амын экологийн ухамсарын түвшин дээшилжээ.

Экологийн асуудал эдийн засгийнхыг бодоход 2-р зэргийн байна гэж Хятадын улс төрийн хүрээнийхэн ч эгэл жирийн хүмүүс ч  үзсээр ирсэн . Чинээлэг баян орнуудаас хүрээлэн буй орчны хамгаалалд анхаарал тавих ёстой гэж Хятад ба азийн бусад улс уламжлал ёсоор үзэж ирсэн. БНХАУ-ын эрх баригчид бүх нөөцөө дайчлаж,эдийн засгийн үндсэн асуудлыг ахар богино хугацаанд шийдвэрлэхийг эрмэлзсэн юм.

Үүний хамт хүрээлэн буй орчинг хайхрахгүй байсан. Гэвч байдал өөрчлөгдэж байна. Хятад улс өөрийгөө ирээдүйн хариуцлагатай хэт гүрэн улс  хэмээн нэгэнт үзэж байгаа болохоор экологийн сэдвийг тоомсорлохгүй байж чадахгүй. Дунд ангийн эгнээ өргөжих тусам хүн амын эрүүл мэнд ба хүрээлэн буй орчинд хандах хандлага өөрчлөгдэж байна.Хүмүүс гол хэрэгцээ нь хангагдах тусам  агаар,ус, хүнсний экологийн цэвэр байдалд илүү хатуу шаардлага тавьдаг. Интернет хүрээлэн буй орчны байдлын талаар обьектив мэдээлэл авахад багагүй үүрэг гүйцэтгэж байна.

Бээжин утаанд бүрхэгдсэн гэрэл зургуудыг Интернетэд тавьсан хэрэглэгчдийг агаарын байдлын тухай  худал хуурмаг мэдээ баримтаар хууран мэхлэж чадахгүй гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Сүүлийн хоёр-гурван жилд Хятад улсад «Интернетийн хамтын нийгэмлэг» идэвхтэй төлөвшиж байна. Дэлхийн олон улсад Интернет тухайлбал олон нийттэй харилцах сүлжээ өргөн харилцах боломж олгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэлээд хязгаарлсан Хятад улсад Интернет онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Юу гэвэл сүлжээний хэрэглэгчид шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой байна. Экологийн сэдэв тулгамдсан асуудал болсон ч энэ нь хятадын сүлжээ хэрэглэгчдийн сэтгэл түгшүүлсэн ганц сэдэв биш. Эдгээр нь авилгал ба орон нутагт албан тушаалаа хортойгоор ашиглах зэрэг асуудал» гэлээ.

Интернет хэрэглэгчдийн тоо Хятад улсад өсөн нэмэгдсээр байна. Одоо бараг 500 саяад хүрээд байна. Иймээс засгийн газар үйл ажиллагаагаа арга буюу ил тод болгож байна. Блог орчны шүүмжлэлийн шахалтаар эрх баригчид нийгмийн чухал асуудлыг шийдвэрлэх талаар илүү шуурхай арга хэмжээ авах болсон юм.