Орос, Казахстан, Белорус гурван улсаас байгуулж буй интеграцийн байгууллага бусдад нээлттэй байгаа хийгээд өөр нэгдэл байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 2011 оны үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Эдгээр гурван улс 1-р сарын нэгнээс Эдийн засгийн нэгдсэн орон зайд шилжэхээр тохиролцсон явдал оны гол ололт амжилт болсон хэмээн сайд үзэж байна. Улс үндэстэн дамнасан байгууллага-Евразийн эдийн засгийн комиссыг анх удаа байгуулсныг ОХУ-ын ГХ-ийн сайд Лавров онцлоод Орос, Белорус, Казахстан улсуудын  байгуулж буй  интеграцийн байгууллага-Евразийн эдийн засгийн холбоог 2016 он гэхэд төлөвшүүлэх өөд урагшилж байгааг тэмдэглэв.