Орос Хятадын хоорондын харилцааны хөгжил хоёр орны удирдлагын бүрэлдэхүүнд чухам хэн орохоос үл шалтгаалан хэвээр хадгалагдана гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол оросын нийгэм хятадын чиглэлээр явуулж буй улс төрийн бодлогын асуудлаар зөвшөлцсэн юм. Орос-хятадын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин хоёр талын харилцааны түүхэнд хамгийн өндөр болсон  гэж Орос улсын удирдлага нэг бус удаа онцлосон юм. Орос Хятад хоёр улс худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа  шинэчлэх зорилгоор явуулах үйл ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг сонирхож байна гэж Лавров дурдав.

Москва Бээжин хоёр бие биенийгээ геополитикийн өрсөлдөгч хэмээн үзэхгүй байна гэдэгт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн итгэж байна. «Бид ойр хавийн ба алс хол бүс нутгуудад үр нөлөө үзүүлэх хүрээг хуваахыг оролдохгүй байна гэж сайд онцлов. «Хятад улс ч ОХУ-тай хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэх зорилготой байгааг мэднэ гэж» С.Лавров хэллээ. Сайд цааш нь хэлэхдээ «Орос Хятад хоёр улс дотоодын хөгжилд таатай уур аьсгал дээд зэргээр бүрдүүлэх явдлыг гадаад бодлогодоо эн түрүүнд тавьж байна. Москва Бээжин хоёр  олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэм түүний дотор олон улсын ажил үйлсэд хүч үл хэрэглэх, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах тухай эл дүрмийн заалтыг хүндэтгэхийн төлөө байна гэв.