Ираны цөмийн асуудлаар зургаан талт  хэлэлцээг сэргээх бүрэн боломж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров жил дутмын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энэ үйл явцад саад учруулж байгаа нь сэтгэл түгшүүлсэн  гэж сайд хэллээ. Өрнөдээс Ираны эсрэг дангаар авсан нэмэлт хориг арга хэмжээ цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг хангах эрмэлзэлд  харшлаж байна гэж С.Лавров тэмдэглэжээ. Ираны АЗ-ийн нарийн бичгийн даргын орлогч хэлэлцээг зургаан зуучтай хамт сэргээх боломжийг авч үзэж хэлэлцэхээр удахгүй Москвад хүрэлцэн ирэх тухай  Сергей Лавров мэдээлэв.