Энэ оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ОХУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Хилийн чанад дахь түншүүд маань Оросын гадаад бодлого залгамжлагдана гэж найдах бүрэн үндэстэй  байна» гэж сайд хэллээ. Оросын нийгэм гадаад улс төрийн бодлогын үндсэн чиглэлийг дэмжих талаар зөвшөлцсөн гэж Лавров тэмдэглэв. Сайдын хэлснээр бол эдгээр нь  гадаад бодлогын прагматик чанар ба үндэсний эрх ашиг, Оросын эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн нийгмийн асуудлыг  шийдвэрлэхэд туслах зорилгоор олон улсын тавцанд олон талт үйл ажиллагаа явуулах зэрэг чиглэл билээ.