Орос улс Сирид хүч хэрэглэх ямар ч ажиллагааг эсэргүүцэж, үндэсний дотоодын яриа хэлэлцээг тус улсад нэн даруй хийж эхлүүлэхийн төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирид байгаа Арабын орнуудын холбоооны ажиглагчдын хүчин чармайлтыг оросын тал дэмжиж байгааг тэрээр тэмдэглэв.Сайдын хэлснээр бол  оросын тогтоолын төсөл ийм зорилготой. Одоо түүнийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэж байгаа хийгээд Хятад ба БРИКС бүлгийн гишүүн бусад орноос төслийг дэмжиж байна. Орос улс сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулахыг шаардаж байна гэж Сергей Лавров онцлов.