Ливид хэрэглэсэн арга барилыг өөр улсад гарсан мөргөлдөөнийг зохицуулахад хэрэглэж үл болно гэж Орос улс үзэж байгааг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол ийм арга барилыг огт хүлцэж болохгүй. Орос улс энгийн хүн амын эсрэг хүч хэрэглэх ямар ч ажиллагааг эсэргүүцэж байна гэж тэрээр онцлов. Түүнэчлэн Орос улс тусгаар улсын дотоод мөргөлдөөнд гаднаас зэвсэг хэрэглэн оролцох  болон хямралт нөхцөлд НҮБ-ын АЗ-өөс олгосон мандатад «хөнгөхөн» хандах хэрэг явдлыг эрс эсэргүүцэж байна.