ПДХ системийн асуудлаархи хэлэлцээний явцад Орос улсыг түгшүүлсэн зүйлийг АНУ-аас харгалзан үзнэ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров найдаж байна. Тэрээр өнөөдөр Москвад 2011 оны үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Орос улсаас ПДХ системийн асуудлаархи үзэл санаагаа АНУ ба эвслийн  түүний түншүүдэд тов тодорхой мэдээлж байна гэж мэдэгдэв. Харин НАТО ба Вашингтон орчин цагийн аюул сорилтын хариуд хүчин чармайлтаа нэгтгэнэ  гэдэгт Оросын тал найдаж байна. Лавров НАТО эвсэл, ОХУ-ын хоорондын харилцааг хөндөн хэлэхдээ талууд харилцаагаа чанарын хувьд шинэ түвшинд гаргана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол ашиг сонирхолыг харилцан харгалзан үзэх үндсэн дээр аюулгүй байдлын адил тэгш бүтцийг Евроатлантад байгуулвал асуудлыг шийдвэрлэж болно. «Евроатлантын аюулгүй байдлын тухай бидний Гэрээний төсөл ч хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд хэллээ.