Өчигдөр оросын тамирчид австрийн Инсбрукэд болж байгаа анхны өвлийн хүүхэд залуучуудын Олимпийн наадамд зургаан медаль хүртлээ. Оросын тамирчид мягмар гаригт дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Багийн нийт дүнгээр тэргүүлж байгаа Оросын шигшээ баг таван алт, хоёр мөнгө,дөрвөн хүрэл нийт 11 медаль хүртээд байна. Хятадын шигшээ баг хоёрт, дөрвөн алт, хоёр хүрэл медальтэй австрийн баг гуравт орж байна.Өчигдөр оросын цаначин Андрей Селянинов, Анастасия Седова  нар түүнчлэн уран гулгагч Анна Яновская ба хослон бүжиглэгч Сергей Мозгов Елизавета Туктамышева хоёр алт медаль хүртлээ. Түүнээс гадна уран гулгагч Аделина Сотникова мөнгө, хослон бүжиглэгч Мария Симонова, Дмитрий Драгун хоёр хүрэл медалиэр тус тус  шагнагдсан байна.