БНАСАУ-ын эрх баригч дэглэм удахгүй бутран унана гэж Умард Солонгосын  удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү үзэж байна.  Японы «Токио синбун» сонины сэтгүүлч Ёзи Гоми шинэ номдоо энэ тухай бичжээ. Тус номыг Умард Солонгост зориулсан хийгээд гол төлөв Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намын цахим захидал харилцааг үндэслэсэн гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ. Ким Чен Нам японы сэтгүүлчэд ярилцлага өгөөхдөө Ким Чен Ыны дэглэм удахгүй бутран унана гэж мэдэгджээ. Ямар байсан ч шинэтэл явуулахгүй бол Умард Солонгос бутрана. Шинэтгэл явуулвал Умард Солонгосын улс төрийн дэглэм бутран унана гэж Ким Чен Нам үзэж байна. Ким Чен Ирийн ууган хүү  БНАСАУ-д засгийн эрхийг залгамжлуулсан явдлыг «гадна ертөнцэд доог болсон хэрэг» хэмээн нэрлэжээ. Түүний хэлснээр бол эхний үед бүр Ким Чен Ир ч засгийн эрхийг залгамжлуулахыг эсэргүүцэж байсан билээ. Ёзи Гомийн ном ойрын үед хэвлэгдэн гарна гэж японы нэгэн хэвлэлийн пүүс мэдээллээ.

    Ким Чен Нам  40 орчим настай. Тэрээр эцэгтэйгээ санал зөрсөн учир гадаадад олон жил суусан. 2001 онд хуурамч паспортоор Япон руу орохыг оролддсон тул зохисгүй байдалд оржээ. Эдүгээ Умард Солонгосын  удирдагч агсаны ууган хүү БНХАУ-ын захиргааны тусгай Амэнь оронд (Макао) оршин сууж байна.