Хятадын үр нөлөө өргежих үйл явцыг тогтоон барихийг АНУ оролдохгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс оросын «Коммерсант» сонинд ярилцлага өгөхдөө ХХ1 зуунд Ази Номхон далайн бүс нутаг эдийн засгийн талаар дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг болсон гэж тайлбарлан хэлжээ. Бүс нутаг дэлхийн аюулгуй байдлын чухал нэг хэсэг болж байна. Иймээс АНУ тус бүс нутгийн эдийн засаг, дипломат үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад гойд анхаарал тавьж, нөөцөө төвлөрүүлж байгаа нь мэдээжийн хэрэг гэж тэрээр хэлэв. «Бид энэ бүс нутагт илүү их анхаарал тавих болсноороо Хятадыг тогтоон барих гээгүй гэж Бернс мэдэгджээ. Тийм биш гэж дипломат ажилтан онцлов. Түүний хэлснээр бол АНУ,БНХАУ-ын эдийн засаг нягт харилцан холбоотой. Вашингтон Бээжинтэй түншийн сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна. Орос улс төдийгүй Хятад АНУ хоёр Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой аюулгүй бүс болоосой гэж байна. Вашингтон бүс нутгийг бүх улс орон цэцэглэн хөгжих, эдийн засгаа хөгжүүлэх боломж олгох дипломат үйл ажиллагааа, дүрэмтэй болгохын төлөө байна гэж Бернс тэмдэглэв.