Орос улс эдийн засгийнхаа хямралаас өмнөх хэр хэмжээний гуравны хоёрыг сэргээсэн гэж ерөнхий сайд Владимир Путин төв телевизийн сувагт үг хэлэхдээ мэдэгдлээ. Рублийн ханш тогтворжиж, алт валютын нөөц  өсөн нэмэгдэж байна гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Орос улс хямралтай хийх тэмцэлд 3 триллион рубль буюу 100 тэрбум орчим доллар зарцуулсан гэж Путин хэллээ. Энэ нь асар их хэмжээний хөрөнгө юм. Гэвч нэг хэсгий  нь нөхөж амжсан. Хүнд бэрх үед олон үйлдвэр өрнөдээс их хэмжээгээр зээл авахаа больж шинэ технологи нэвтрүүлж, боловсон хүчнийхээ бүрэлдэхүүнийг оновчтой болгосон гэж ерөнхий сайд нэмж хэллээ. Засгийн газраас хямрал ахин гарах нөхцөлд даган мөрдөх шинэ багц хуулийг бэлтгэж байна гэж Владимир Путин мэдээлэв.