Шинэ Зеландийн иргэн 30 настай Керри Жо дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрээр өөрийн ур чадварыг  Те-Хапед болсон тус улсын  аврага шалгаруулах тэмцээн дээр харууллаа. Тэр найман цагийн хугацаанд 507 хонь хяргажээ. Тэрээр нэг  хонь хяргахдаа дунджаар 57, 6  секунд зарцуулжээ.