Оросын гариг хоорондын “Фобос-Грунт ” станц ажиллаж эхлэлгүй  Номхон далайд унав. Ангараг гариг руу чиглэсэн төхөөрөмж замаасаа гарчээ. Эцэст нь уг станц унахаасаа өмнө  хоёр сар гаруй дэлхийн тойрог замаар аяласан юм.

Нотлогдоогүй баримтаар “Фобос-Грунт” даваа гаригийн москвагийн цагаар 21 цаг 45 минутад Номхон далайн өмнөд хэсэгт унажээ. Станцын  унах газар, болон цаг хугацааны тухай таамаглалыг Роскосмос, НАСА болон Европын сансрын агентлаг дэвшүүлсэн юм. Өөрсдийн тооцоогоор тодорхой бус байдал бий болгон, хэвлэлийнхэнд янз бүрийн шуугиан тарих мэдээ дэгдээгч одон орон судлаачид  ч үүнээс  зайдуу үлдэсэнгүй.  Ямартай ч оросын эрдэмтдийн таамаг илүү нарийн байсан төдийгүй тэд төхөөрөмжийг унах цаг болон газрыг зөв тооцоолж чаджээ.

Нэгдүгээрт,  соёл иргэншлээс хол, хоёрдугаарт, станцын хэсгүүд агаарын орон зайд  шатсан уу, эсвэл дэлхийд хүрсэн үү тодорхой бус гэж Роскосмосын дэд тэргүүн Анатолий Шилов тэмдэглээд: «Дэлхийн  гадаргуунаас 10 км өндөрт, Бразилийн нутаг дээр сансрын төхөөрөмж сүйрсэн юм. Энэ бол тооцооны  цэг.  Энэ үед сансрын төхөөрөмжийг хэн ч ажиглаагүй, түүнийг техник дээр ч хараагүй, ямар нэгэн интернетээр баримт нотолгоо ч үгүй. Хэрвээ эх Дэлхий хүртэл  ирсэн бол, бид баталгаа авах ёстой байлаа. Хэрвээ  төхөөрөмж агаарын нягт давхаргад шатааад  ажиглалтанд харагдахгуй болсон бол  энэ нь бүртгэгдэх  ёстой байв» гэлээ.

“Фобос-Грунт” гариг хоорондын автомат станц нь Ангараг гаригийн  хөрсний дээжийг цуглуулж,   авчрах зорилготой байв. Төхөөрөмжийг 2011 оны 11-р сарын 9-ний шөнө  Байконуур сансрын буудлаас хөөргөсөн юм. “Зенит -2” пуужинтээгчийн хос шат хэвийн ажиллаж байсан бөгөөд зөвхөн хөдөлгүүрийн төхөөрөмж Ангараг гариг руу нисэх замд оруулж чадаагүйг  болжээ. Роскосмосын зарлага 5 тэрбум рубль болсон юм /125 сая доллар/.Роскосмосын дэргэд сүйрлийн  шалтгааны комисс байгуулагдад ажиллаж байна.

Өнгөрсөн жил Роскосмосын хувьд үнэндээ азгүй жил болсон юм.  Сансрын нилээд хэдэн томоохон осол гарсан  төдийгүй, тэдгээрийн улмаас тус байгуулагын тэргүүн Анатолий Перминов  огцорсон юм.  Гэхдээ бүх зүйл сайхан дуусна гэж бодох шалтаг байна.  Дээрх амжилтгүй зүйлүүд нь өнгөрсөн хэдэн  арван жилийн  сансрын хөөрөлтүүдийн рекорд тооны өнгөн дээр “ Марс-500” туршилтаар өндөрлөсөн юм.  Энэ жил 35  төхөөрөмж хөөргөхөөр төлвөлөж буй нь багагүй тоо юм.Сансрын хөлгүүдийг Плесецк, Байконур буудлуудаас  хөөргөх болно. Түүнчлэн, Европ, Оросын хамтарсан хөтөлбөрийн хэсэг болох “Союз” хөлгийг  Францын Гвианы Куругаас хөөргөх юм.