Алма-Атад өнөөдөр казахстаны парламентын сонгуулийн дүнг эс зөвшөөрсөн   сөрөг хүчнийхний хууль бус цуглаан боллоо.   Тус улсын нэрэмжит  төв талбай дээр 250  орчим хүн цугларчээ.  Жагсаалд цагдаагийнхан ямарч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Жагсаалыг зохион байгуулагчид казахстаны сөрөг хүчний ардчилсан нам  байсан бөгөөд  сонгуулийн дүнгээр парламентад санал авч чадаагүй юм.