Орос улс Арабын лигийн орнуудын төлөөлөгчдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байна.  Оросын ГХЯ-ны дэд тэргүүн  Геннадий Гатиловын өнөөдрийн  мэдэгдэлд  арабын ажиглагчдын үйл ажиллагаа бүхэлдээ тогтвортой байдлыг бий болгох шинжтэй  бөгөөд тус улсын улс-төрийн амьдралд эергээр нөлөөлж байна гэв. Үүнтэй зэрэгцэн Гатилов сирийн сөрөг хүчнийхэн санаачлагагүй, улс-төрийн аливаа үйл ажиллагааг эхлэх боломжийг няцааж буй нь харамсал төрүүлж байна гэв. Сирид бараг  арван сарын турш засгийн газрын эсрэг жагсаал цуглаан явагдаж байгаа юм. НҮБ-ын тоо баримтаар тэнд 5 мянга гаруй хүн амь үрэгдээд банйа.