0Ираныг тойрсон  зэвсэгт мөргөлдөөнийг гаргахгүйн тулд Орос улс боломжтой бүхнээ хийх болно. Үүнд итгэлтэй байгаагаа Оросын шадар сайд Дмитрий Рогозин өнөөдөр илэрхийлэв. Тэрээр тэмдэглэхдээ Исламын БНУ-ыг тойрсон хурцадмал байдал нь  бүс нутгийг сүйрэлд хүргэнэ гэв. АНУ өөрийн хориг арга хэмжээгээрээ Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах  оролдлого хийж байна. Цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зориулалтаар боловсруулж байна гэж Тегеран батлаж байна. НҮБ хориг арга хэмжээ боловсруулж байх зуур ираны эрх баригчид Ормузын хоолойг хаахаар заналхийлсэн юм. Ингэснээр АНУ болон Израиль цэргийн ажиллагаа эхлэхээ үгүйсгээгүй юм.