Орос улсын удаан хугацааны зээлийн рейтинг өөрчлөгдөөгүй,  «ВВВ» түвшинд байна. Ийм мэдэгдэлийг даваа гаригт олон улсын рейтингийн  Fitch агентлаг хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөөдөр Орос улс нь ихэнхи  орнуудаас илүүтэй  макро эдийн засгийн  давуу үзүүлэлтүүдтэй байгаа аж.  Түүнчлэн, улс-төрийн тогтвортой үед  болон дэлхийн үнийн таатай  нөхцөлд  Орос улсын рейтинг «А»  болж дээшилж болох юм.

Fitch-ангиллаар одоогийн рейтинг нь Оросын зээлийн төлбөр хийх чадварыг сайн гэж үнэлэж буй нь энэ  юм.  Улсын рейтингийн тогтвортой  байдлын хамгийн  гол хүчин зүйлүүдээр  төрийн зээлийн хамгийн доод түвшин ба  ханшны уналт, улсын нөөцийн байдал зэрэг  ордог юм. Ингэснээр, 2012 оны  1-р сарын 1-ний байдлаар олон улсын валютын нөөц бараг 500 тэрбум долларт хүрэээд байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 4 % илүү  юм. Макро эдийн засгийн тогтворгүй байдлыг эс харгалзан э нөөцийн сангуудын хэмжээнүүд нэмэгдэсэн байна.

Орос улс төрийн зээл ДНБ-тэй харьцуулахад АНУ, Япон, Франц болон хөгжилтэй бусад орнуудыг гүйцэд түрүүлээд байна. Эцэст нь хэлэхэд, суурь рейтинг нэмэгдэсэн нь  хүрч болох зорилт юм. Гэхдээ үүний тулд үндэсний эдийн засгийн бүтцийг өөрчлөх ажил өмнө байна гэж эдийн засагч Сергей Хестанов үзээд «Юуны өмнө Орос улс маш бага  төрийн зээлээрээ тэргүүлж явна.  Нөгөөтэйгүүр, ханшны уналтын түвшин Оросын  түүхэн доод түвшиндээ байгаа ч гэлээ,  одоогоор  ЕХ-ны орнуудаас илүү байгаа нь илэрхий байна. Тиймээс нэг талаас, Оросын үзүүлэлтүүд  хангалттай сайн боловч, евро бүсийн бусад гишүүдээс хамаагүй өндөр   байгаа юм. Нөгөөтэйгүүр, эдгээр өндөр үзүүлэлтүүдийн үндэс нь түүхий эдийн барааны өндөр юм» гэлээ.

Оросын олонхи компаниуд дутуу үнэлэгдэсэн хэвээр үлдэж байгаа нь бүхэлдээ  улсын үзүүлэлтүүдэд  нөлөөлж байгаа юм гэж Сергей Хестанов тэмдэглээд: «Оросын томоохон компаниудын үнэт цаасны үнийг харьцуулахад  дүрмийн дагуу  үндсэн үзүүлэлтүүд нь гадаадын ижил төрлийн компаниудаас доогуур байдаг.  Ийм баримт  нь цаашид  оросын үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад урам хайрладаг  юм» гэлээ. 

Оросын зээлийн рейтинг урьдын түвшиндээ хадгалагдаж байгаа ч, Fitch  түүний урьчилсан таамагийг эерэгээс тогтвортой руу  бууруулсангүй. Хамгийн гол шалтгаан бол  манай улсад  “ улс-төрийн тогтвортой бус байдалтай байна”. Гэсэн хэдий ч энэхүү мэдээлэл нь  оросын  захуудад нөлөө болоогүй, төдийгүй, харин ч арилжаа  жаахан өссөн юм шүү.  Тэгээд буурулатын тухай ердөө ч яриа үгүй. Одоогийн нөхцөлд бол рейтингийн үзүүлэлтүүдийг эргэн харах шаардлагатай юм гэж шинжээчид ярьцгааж байна. Агентлагийн “оруулаагүй”  хямралын  2008-2009 онуудын дараа тэд аль болох ойр ойр хаяагаа манах болсон. Нөгөөтэйгүүр, тооцоо гаргах аргуудад  мэргэжилтэнүүд их шүүмжлэлтэй хандаж байна. 

Энэ нь ялангуяа, Стандарт энд Пуурс  агентлагийн талаас   АНУ-ын рейтингийг бууруулсан тохиодол юм.   Тэр үеийн шалтгаануудын дунд эрх баригчдын санхүүгийн бодлогыг өөрчлөхөд тохиролцох  чадваргүй гэх  улс-төрийн  шалтгаан  байсан юм. Ингэхдээ  санхүүгийн үзүүлэлтүүдэд агентлаг  дунд  дүн тавьсан байсан юм.

Сүүлийн үед “Их гурвын” тоглогчдын нэгнийнх нь үйл ажиллагаа нилээд маргаан төрүүлж байна гэж эдийн засагч Михаил Делягин тайлбарлаад «Агентлаг зөвхөн албан ёсны үзүүлэлтүүдийг хардаг юм.Тиймээс тэдгээрийн шийдвэрүүд нь заримдаа алдаатай байх бөгөөд нилээд их хортой үр дагавар дагуулдаг юм.Тэдгээрийн байр суурийг өөрчлөх нь жинхэн мөн чанар биш, харин сүүлийн шат юм. Түүнчлэн, бид Стандарт энд Пуурсийн жишээн дээр “хар баасан”, муу ёрын  “13” нд европын орнуудын рейтингийг бууруулсан явдал нь агентлагийг зарим бизнесийн бүлэглэлүүд дэлхийн хэрэгсэл болгон   ашигласныг бид харж байна» гэлээ.

Үүнд Стандарт энд Пуурс нь Оросын рейтингийг «ВВВ» гэж үнэлж байгааг нэмж хэлье.Намар агентлаг тайлбартаа, Оросын улс-төрийн байдлын тогтворгүй  байдлыг цохон тэмдэглэж байсан юм.  Ингэхдээ энэ нь урьдчилсан таамагийг бууруулахад, тэр тусмаа рейтингийг эргэн харах  шалтгаан болж чадахгүй гэж  байсан юм.