АНУ нилээд хэдэн орнуудыг  Ираны эсрэг  хориг арга хэмжээнд татан оруулж буйг улс-төрийн  бүдүүлэг дарамт шахалт гэж  ЛБНИУ- ын ГХЯ-ны тэргүүн Рамин Мехманпараст нэрлэв.“Аливаа улсын тогтвортой хөгжилд эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Аль нэгэн шийдвэр гаргахын өмнө  нэгдүгээрт, өөрийн үндэсний ашиг сонирхолд тулгуурлахаас хэн нэгний улс-төрийн шахалтанд орох явдал биш юм”гэж дипломатч онцлон тэмдэглэв.

Сүүлийн үед америкийн албан ёсны төлөөлөгчид ЛБНИУ-аас нефть  худалдан авагчидад  нефть худалдан авахыг хориг тавихын тулд идэвхитэй ажиллаж  байна.1-р сарын 23-нд ЕХ-ны орнуудын ГХЯ-ны сайд нар Ираны нефтийн бүтээгдэхүүнд хориг тавих асуудлыг хэлэлцэх гэж  байна. Гэтэл тус улсад нефтийн экспортын дөнгөж 18 хувь л ноогдож байна. Ираны нефтийн гол худалдан  авагч бол Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг улсууд юм.